Үйл явдал1 мин унших
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авлаа

Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 469 дүгээр тогтоолоор "Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм" болон "Нийгмийн даатгалын улсын байцаагчийн дүрэм"-ийг тус тус баталсан билээ.
Тус тогтоолын хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар "Нийгмийн даатгалын улсын ахлах байцаагч", "Нийгмийн даатгалын улсын байцаагч"-ийн эрх авсан Нийгмийн даатгалын ерөнхий газар болон аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын 77 албан хаагч 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр үнэмлэх, энгэрийн тэмдгээ гардан авлаа.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, Нийгмийн даатгалын Улсын ерөнхий байцаагч Б.Батжаргал шинээр үнэмлэх, тэмдгээ гардан авсан байцаагч нарт нийгмийн даатгалын хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, ажил олгогч болон даатгуулагчдын хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх, хуулиар хүлээсэн чиг үүргээ шударгаар хэрэгжүүлж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг зөвлөв.
Сэтгүүлч Ц.Соёлмаа



