Үйл явдал1 мин унших
Энэтхэг улсын спортын сайдтай уулзлаа

Япон Улсын Нагоя хотноо ажиллаж байгаа Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Залуучууд, спортын сайд Мансүх Мандавиятай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар талууд хоёр орны спортын байгууллага, холбоод хоорондын харилцааг сайжруулах, дасгалжуулагч, шүүгч, спортын мэргэжилтнүүдийг сургалт, солилцоонд хамруулах саналтай байгаа талаараа харилцан саналаа илэрхийлэв. Тухайлбал Монгол Улсын тэргүүлэх чиглэлийн спорт болсон чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага, байт харвааны спортоор хамтарсан бэлтгэл сургуулилтыг Энэтхэгт зохион байгуулах, Энэтхэг Улсын "Khelo India" хөтөлбөр болон пара спортын ажлын туршлагаас суралцах, Допингийн Эсрэг Үндэсний Лаборатори (NDTL)-той хамтран ажиллах боломжийг хөндөн ярилцлаа.
Мөн хоёр орны яам хоорондын "Залуучууд болон спортын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг"-ийг ойрын хугацаанд байгуулан гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа бодит байдлаар хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Эх сурвалж:
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
