Онцлох мэдээ1 мин унших

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнгийн томилгоог танилцууллаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнгийн томилгоог танилцууллаа

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 50-иас дээш хувийн ирцээ бүрдүүлсэн тул 14.00 цагаас эхэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнгийн томилгоог  танилцуулан хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Засгийн газрын гишүүний тангараг өргөх юм.

Ерөнхий сайд Н.Учрал:

–Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дах хэсэг 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд миний бие Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу С.Амарсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох шийдвэр гаргаж байна.

Томилгоотой холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008