Байр суурь1 мин унших
С.Одонтуяа: Хууль зүйн салбарт шударга ёс нь байдаг, ёс зүйтэй хүмүүс нь ажилладаг ийм реформыг хийгээрэй!
УИХ-ын чуулганы /2026.09.22/-ны өдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнгийн томилгоог танилцуулан хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа дараах байр суурийг илэрхийллээ.
Дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйдлээ олохгүй гэж нэг үг байдаг. Одоо ард иргэд чуулган, улс төр үзнэ. Эсвэл томилгоо, хэрүүл,авлигал , хулгай. Ингэхээр энэ улсад тийм сайхан ирээдүй байх нь гэсэн итгэл байхгүй байна. Гадагшаа дүрвэж байна. Энэ тоо 67%-аар нэмэгдсэн. Сүүлийн жилүүдэд залуусын амиа хорлолтоор нэг хүнд оногдох тоогоороо, дэлхийд нэлээд дээгүүр цохиж явна. Үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлаар нэлээд судалгаа хийсэн.
Дэлхийд дунджаас 2-3 дахин өндөр болчихсон. Энэ амиа хорлолт бүх асуудлууд нэмэгдэхгүй яах вэ дээ. Үүн дээр онцгой анхаарахгүй бол болохгүй нь. Би таныг гэмт хэрэг ярь, ярьдаг сайд байгаарай гэж байгаа юм биш. Харин реформ хийж, энэ салбарт шударга ёс нь байдаг, ёс зүйтэй хүмүүс нь ажилладаг нэг ийм сайхан реформ хийгээч гэж хүлээж байгаа.
Сэтгүүлч Ц.Соёлмаа





