Байр суурь2 мин унших

О.Номинчимэг: Хууль сахиулах байгууллага нь өөрөө хууль ёсоо барихгүй бол, бид юунд итгэх вэ?

УИХ-ын чуулганы /2026.09.22/-ны өдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнгийн томилгоог  танилцуулан хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг дараах байр суурийг илэрхийллээ.

Ганц 2 үг дайж хэлэх үг байна. Өнөөдөр бүгдээрээ л харж байгаа. Улс төрийн нөхцөл байдал нэлээн ороо бусгаа байна. Анх удаа ардчилсан Монгол Улсын түүхэнд миний хувьд зурагтаар, мөрдөстэй албан тушаалтнууд эгнэж сууж байгаад, улс төрийн үйл ажиллагаанд байр суурь илэрхийлж оролцож байгааг харлаа. Энэ үйл явдал, сэтгэл эмзэглүүлсэн үйл явдал болсон. Энэ хууль шүүхийн байгууллага ямар түвшинд оччихоод байгаа юм? Ил далд янз бүрийн юм яригддаг боловч энэ чинь олон нийтэд ил гарч байна.

Монгол Улс хуультай улс юм байгаа биз дээ. Үнэхээр хууль бус томилгоо, улс төрийн дарамт шахалт ирсэн юм бол үүнийгээ  ЗГ-ын хэрэг эрхлэхийн дор байдаг хяналтын газартаа өгсөн юм уу.  Эсвэл тийм процесс байхгүйгээр зүгээр л улс төрийн нөлөөлөлд ороод ийм юм хийгээд байгаа юм уу? Үүнийг баримт факттай тодорхой ярихгүй бол сошиал орчинд бүгдээрээ шуугиад ард иргэдийгээ ийм байдалд оруулж байгаа нь гутамшигтай байна. 

Хууль сахиулах байгууллага нь өөрөө хууль ёсоо барихгүй бол, бид юунд итгэх вэ? Төр засаг цаашаагаа ямар бодлоготой явах юм.  Улс төрчид улс төрийнхөө ажлыг сайн хийгээд байх шиг байна. Харин үр дагавар нь их муу гараад байна. Жоохон ч гэсэн төрийнхөө ажлыг хийдэг байя аа

Сэтгүүлч Ц.Соёлмаа

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008