Үйл явдал1 мин унших

Зарим төрлийн тэтгэврийг цахимжуулах ажлыг эхлүүллээ

Зарим төрлийн тэтгэврийг цахимжуулах ажлыг эхлүүллээ

Нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн шинэ шатанд гаргах, төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай болгох зорилтын хүрээнд цахим шилжилтийг үе шаттайгаар нэвтрүүлж байна.

Цахим үйлчилгээг нэмэгдүүлэх ажлын хүрээнд зарим төрлийн тэтгэврийн хүсэлтийг цахимаар хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх ажлын явц, нэвтрүүлэлтийг эхлүүлэх хугацаа зэрэгтэй танилцаж, ажлын хэсэг 2026 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хуралдлаа.

Зарим төрлийн тэтгэврийг цахимжуулах ажлыг эхлүүллээ
Зарим төрлийн тэтгэврийг цахимжуулах ажлыг эхлүүллээ

Энэхүү ажлын хүрээнд иргэд, даатгуулагчдаас цаасан баримт шаардахгүйгээр хүссэн газар, байршлаасаа нийгмийн даатгалын байгууллагын https://portal.ndaatgal.mn/ цахим хуудсаар дамжуулан цахимаар хүсэлтээ илгээж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна

Тухайлбал, энгийн өндөр насны тэтгэвэр /бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр/, олон хүүхэдтэй эхийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг цахимаар хүлээн авах ажлыг 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хүн ам, Нийгмийн хамгаалал, ХөдөлмөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2013
  7. 2012
  8. 2009