Үйл явдал2 мин унших
Намрын ногоон өдрүүд худалдаанд хот болон 21 аймгийн 530 гаруй иргэн, ААН 3000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнтэй оролцож байна

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Энэ жилийн ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүний дотор 497.1 мянган тонн улаанбуудай, мөн 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо хураан авахаар төлөвлөж байна.


Атрын IV аяны хүрээнд зоорь, агуулахын нийт багтаамжийг 325.6 мянган тоннд хүргэж, ургац хураалтын дараах хадгалалт, нийлүүлэлтийн нөхцөлийг сайжруулж байна. Түүнчлэн хүнсний стратегийн нөөцийг нэмэгдүүлж, дотоодын гурилын үйлдвэрлэлийн тогтвортой хангамжийг бүрдүүлэхэд анхаарч байна. Энэ жилийн хувьд дотоодын хүнсний улаанбуудай, төмс, гурилаа 100 хувь, хүнсний ногооныхоо 70 хувийг хангах урьдчилсан төлөв гарсан.
Засгийн газраас өргөн барьсан 2026 оны төсвийн тодотголын хүрээнд ХХААХҮ-ийн салбарт 150 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ. 100 мянган тонн стратегийн нөөц улаанбуудай, 12 мянган тонн төмс, хүнсний ногооны нөөц, 5000 тонн шатахуун, дотоодын гурилын үйлдвэрүүдэд улаанбуудай худалдан авахад татаас олгох гэх мэт бодит дэмжлэгүүд туссан. Энэ жилийн хувьд хаврын тариалалтаас эхлүүлээд намрын ургац хураалт хүртэлх үйл ажиллагааг төрөөс тодорхой дэмжлэг үзүүлж байгаа. 2027 оны төсөвт ЖДҮ-ийн зээлийн хүртээмжтэй холбоотой дэмжлэгийг тусгаад буй юм.
Өнөөдрийн "Намрын ногоон өдрүүд - Үндэсний үйлдвэрлэл-2026" нэгдсэн арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд оролцож, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль баялаг бүтээгчдээ дэмжих бодит алхам болсныг онцолж, татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаар ирэх жил 15,000 ажлын байр бий болно. Эдгээр ажлын байрыг бий болгох тулгуур, түшиг салбар нь хөдөө аж ахуй. Тиймээс Төрийн банкны 1.1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн тодорхой хувийг хөдөө аж ахуйн салбарт зарцуула гэдгийг онцлов. Түүнчлэн энэ намрын өргөтгөсөн худалдаа энэ сарын 27-нд дуусах байсныг тариаланч, ногоочдын хүсэлтээр долоо хоног сунгахаар боллоо.
Эх орныхоо бүтээгдэхүүнийг сонгон худалдан авч буй хэрэглэгч бүр үндэсний үйлдвэрлэлийнхээ борлуулалт, ажлын байрыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тариаланч, малчин, үйлдвэрлэгчдийн орлогыг дэмжихэд бодит хувь нэмэр оруулах юм.
Нийслэлчүүд та бүхнийг "Намрын ногоон өдрүүд -Үндэсний үйлдвэрлэл 2026" нэгдсэн арга хэмжээ, өргөтгөсөн худалдаанд өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

