Үйл явдал1 мин унших
МОНГОЛЫН СУМЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН IV ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО

Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн IV чуулганд оролцож, сум орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажиллах нөхцөл, хүний нөөц, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар санал солилцлоо. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажиллах орчин, салбарын онцлог, хэрэгцээ шаардлагыг ойлгож, тэр дундаа тойрогтоо эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, оношилгоо, эмчилгээний чадавхыг сайжруулахад чиглэсэн дэмжлэгийг тогтмол үзүүлж ирсэн.
Цаашид сум, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх, эмч, мэргэжилтнүүдийн ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулах, иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд салбарын эмч, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах болно.


Сэтгүүлч Ц.Соёлмаа


