Үйл явдал1 мин унших
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган Нью-Йорк хотноо үргэлжилж байна

Дэлхийн 130 гаруй орны төр, засгийн тэргүүн оролцож буй энэ удаагийн чуулган “Итгэлцлийг сэргээн тогтоож, шилжилтийг удирдан чиглүүлж, бүгдэд хүртээмжтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагыг цогцлоох нь” сэдвийн хүрээнд болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудал, Монгол Улсын гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл болон нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийллээ.
