Байр суурь1 мин унших

А.Ариунзаяа: Авсан зээлүүдээ ашиглаж чаддаггүй, чөдөр тушаагаа жоохон сулламаар байгаа юм!

УИХ-ын чуулганы /2026.09.25/-ны өдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа байр сууриа илэрхийллээ.

Би асуултаа Г.Тэмүүлэн гишүүнээс асуух уу, Г.Тэмүүлэн сайдаас асуух уу гэж бас бодож байгаа. Үүнийг том агуулгаар нь би хэлж байна. Яагаад гэхлээр гишүүний нүдээр харах нэг өөр, сайдын нүдээр харах нэг өөр. Миний хувьд сайдаар ажиллаж байсан учраас, ЗГ-ын ажлыг ойлгоод байдаг юм.  Хүмүүс ажиллуулж байна, цалин хөлсийг нь бага ч гэсэн нэмэгдүүлмээр байна. Хууль зүйн салбар бол маш олон харьяа байгууллагуудтай. Төсөв, санхүү ч их хэрэгтэй.

Өнгөрсөн чуулганаар бид нэг том алдаа гаргасан. Миний хувьд үүнийг том алдаа гэж боддог. Гадаад зээлээр хэрэгжүүлж байгаа хоёр төслөө, төсвийн гадуур гаргачихсан. Хууль зүйн салбар ч гэсэн маш их гадаад зээл авчихсан байгаа. Монгол улс орлого нь тодорхой, хийх ажил их байдаг, авсан зээлүүдээ ашиглаж чаддаггүй. Цаг хугацаа тулаад байдаг. Өөртөө тавьсан чөдөр тушаагаа жоохон сулламаар байгаа юм.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хууль, эрх зүйХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016