Үйл явдал1 мин унших
ФОТО: Ерөнхийлөгчийн нэрэмжит сагсан бөмбөгийн шилжин явах цомын анхдугаар тэмцээний аварга баг, тамирчдад медаль, цомыг нь гардууллаа

Спортыг хөгжүүлэх
АНУ-ын Чикаго хотноо ажиллах үеэрээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн нэрэмжит сагсан бөмбөгийн шилжин явах цомын анхдугаар тэмцээний аварга баг, тамирчдад медаль, цомыг нь гардууллаа.
4 мужийн 17 багийн 300 гаруй тамирчин оролцсон энэ тэмцээний үеэр хүүхэд, залуусын эрч хүч, хүсэл тэмүүлэл, спортод дурлах чин сэтгэлийг харах үнэхээр сайхан байлаа.
Хилийн чанадад өсөж, торниж буй монгол хүүхдүүд маань нэг талбайд цуглан, спортоороо дамжуулан нөхөрлөж, эв нэгдлээ бэхжүүлж байгаа нь энэ тэмцээний хамгийн үнэ цэнтэй хэсэг байлаа.
Монголын ирээдүй болсон хүүхэд, залуусынхаа хүсэл мөрөөдлийг дэмжиж, эрүүл зөв амьдралын хэв маяг, эв нэгдэл, нөхөрлөлийг түгээн дэлгэрүүлэх ийм сайхан тэмцээн жил бүр уламжлал болон үргэлжлэх болтугай. Аваргууддаа халуун баяр хүргэж, нийт оролцогчдодоо спортын өндөр амжилт хүсье!








Сэтгүүлч Б.Хонгорсайхан

