#Коммент1 мин унших

О.Батнайрамдал: МУБИС -ийн тэтгэлэг авах 3500 оюутны асуудал шийдэгдэж, төсвийн тодотголд 13,2 тэрбум төгрөг суулгахаар боллоо!

О.Батнайрамдал: МУБИС -ийн тэтгэлэг авах 3500 оюутны асуудал шийдэгдэж, төсвийн тодотголд 13,2 тэрбум төгрөг суулгахаар боллоо!

Боловсролын зээлийн сангаас төсвийн тодотголоор хасагдсан байсан 13,2 тэрбум төгрөгийг зарчмын зөрөөтэй санал гаргаж, буцаан олгохоор төсвийн тодотголд оруулж, батлууллаа.  Энэ бол МУБИС -ийн тэтгэлэг авна гэсэн хүлээлтэй гэрээ байгуулаад  сурч буй 3500 оюутнуудын асуудал. Тэтгэлэг олгож 4 жил сургаж багш болгоно гэж амлаад  дундаас нь " мурьж" болохгүй.

 Дундаас нь квот гэдэг элдэв янзын шалтгаан гаргаж, энэ хүүхдүүдийг одоо өөрөө  төлбөрөө төл, эсвэл сургуулиасаа гар гэдэг ийм байдал руу оруулж болохгүй. Анх амласан амлалтдаа төр өөрөө хүрэх ёстой. Энэ оюутнуудын асуудал төсвийн тодотголд 13,2 тэрбум төгрөгийг тавиулснаараа шийдэгдэх ёстой юм. Энэхүү зарчмын зөрөөтэй саналыг энэ улсын төсөв дээр УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Эрдэнэбат, Ж.Галбадрах, О.Батнайрамдал нарын дөрвөн гишүүн хамтдаа гаргаж, төсвийн 3 дахь хэлэлцүүлгээр  чуулганаар амжилттай хамгаалж гарлаа. 

Боловсролын яам 3500 оюутнуудын асуудлыг шийдэж, энэ оюутнуудад хичээлээ санаа амар хийх боломжоор хангаж ажиллах ёстой. Өнөөдөр зарчмын зөрүүтэй санал гаргасан гишүүд  МУБИС-ийн оюутан сурагчидтай уулзалт хийж байна.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Боловсрол, Соёл, спорт, залуучуудХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2012
  8. 2009