Онцлох мэдээ1 мин унших

Монгол-Италийн соёлын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын тусгай үзэсгэлэн нээгдлээ

Монгол-Италийн соёлын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын тусгай үзэсгэлэн нээгдлээ

Чингис хаан Үндэсний музей Их эзэн Чингис хаан болон түүнийг залгамжлагч их хаадын түүх соёлд хамаарах дурсгалуудыг хадгалж буй Итали улсын Турин хотын Дорно дахины Урлагийн музейтэй хамтран 13 дэсийн 13 үзмэрийн тусгай үзэсгэлэнг (2026.11.23) нээлээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард Италид Занабазарын бүтээлүүдийг дэлгэсэн хамтын ажиллагааны хүрээнд энэ удаа XIII-XIV зууны үеийн Ил Хаант улс болон Персийн шаазан эдлэл, уран барилгын чимэглэлд хамаарах 13 ховор эх үзмэрийг Монголын үзэгчдэд толилуулж байна.

Тус үзэсгэлэн Монголын эзэнт улс, Монголын соёлыг дэлхийд сурталчлах том үүд болох бөгөөд, тус музейд олон улсын өндөр түвшний үзэсгэлэнг эх нутагтаа зохион байгуулж, дэлхийн шилдэг өвүүд, Монгол өв соёлын тусгай үзэсгэлэнг цаашид зохион байгуулах үүдийг нээсээр байгаа бөгөөд, нийгмийг соён гэгээрүүлэх, соёлын аялал жуулчлалын хөгжилд чухал хөшүүрэг болох эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой юм.

“Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейн зургаадугаар давхарт 2026 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл үзэгчдийн хүртээл болно.

Монгол-Италийн соёлын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын тусгай үзэсгэлэн нээгдлээМонгол-Италийн соёлын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын тусгай үзэсгэлэн нээгдлээМонгол-Италийн соёлын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын тусгай үзэсгэлэн нээгдлээМонгол-Италийн соёлын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын тусгай үзэсгэлэн нээгдлээ

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Соёлын өвХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2014
  2. 2013
  3. 2012
  4. 2009