Онцлох мэдээ1 мин унших

Венецийн Биеннальд оролцсон Монгол Улсын үндэсний павильон хаалтаа хийлээ

Венецийн Биеннальд оролцсон Монгол Улсын үндэсний павильон хаалтаа хийлээ

Бүгд Найрамдах Итали Улсын Венец хотноо болсон Венецийн олон улсын дүрслэх урлагийн 61 дэх удаагийн Биеннальд Монгол Улс “Сүлжилдээн: Хил дамнасан холбоос” сэдэвт үндэсний павильоноор оролцож, 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдөр нээлтээ хийсэн. Монголын орчин үеийн урлагийн бүтээлүүдийг толилуулж, үндэсний уран бүтээлчдийн сэтгэлгээ, үзэл санааг олон улсын үзэгчдэд зургаан сарын турш хүргэсэн павильон 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр албан ёсоор хаалтаа хийлээ.

​Хаалтын арга хэмжээний хүрээнд ерөнхий куратор, доктор Ц.Уранчимэг Венецийн Ка’Фоскари их сургуультай хамтран, АНУ-ын Индианагийн их сургуулийн санхүүжилтээр “Art Across Borders: Entangled Futures, Connected Pasts” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан бөгөөд нээлтэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.

​Үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурлыг хослуулсан уг арга хэмжээ нь Монгол Улсын соёлын салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уран бүтээлчид, судлаачдын мэдлэг, туршлагыг нэмэгдүүлэх, харилцаа холбоог бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа.

Венецийн Биеннальд оролцсон Монгол Улсын үндэсний павильон хаалтаа хийлээВенецийн Биеннальд оролцсон Монгол Улсын үндэсний павильон хаалтаа хийлээВенецийн Биеннальд оролцсон Монгол Улсын үндэсний павильон хаалтаа хийлээВенецийн Биеннальд оролцсон Монгол Улсын үндэсний павильон хаалтаа хийлээ

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Соёлын өвХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2014
  2. 2013
  3. 2012
  4. 2009