Үйл явдал1 мин унших

Бодлогын хороодын нэгдсэн хурлаар Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийн тайланг хэлэлцэв

Бодлогын хороодын нэгдсэн хурлаар Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийн тайланг хэлэлцэв

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн дэргэдэх 11 бодлогын хороодын бүх гишүүдийн анхны нэгдсэн хурал өнөөдөр /2026.11.28/ Тусгаар тогтнолын ордонд боллоо.

Хурлыг Бодлогын хороодын Зохицуулагч, ЗГХЭГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ удирдан явуулж, бодлогын хороодын гишүүд, эрдэмтэн судлаачид, салбарын төлөөллүүдийн саналыг нээлттэй хэлэлцүүлэг хэлбэрээр өрнүүлэв.

Бодлогын хороодын нэгдсэн хурлаар Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийн тайланг хэлэлцэв

Тэрбээр хурлын эхэнд үйл ажиллагааны чиглэлд анхаарах асуудал, баримтлах зарчим дээрээ тууштай ажиллах хэрэгтэйг сануулаад бодлогын хороодын өнгөрсөн хугацааны тайланг танилцууллаа. Тус 11 бодлогын хороо нь нийт 457 гишүүн, 35 дэд хороотойгоор үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 101 удаагийн хуралдаан зохион байгуулж, бодлогын 76 зөвлөмж, 44 нийтлэл боловсруулан гаргажээ.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бичиг баримт, хяналт шинжилгээний газрын дарга С.Янжинсүрэн танилцуулж, гишүүдийн асуултад хариуллаа.

Энэ удаагийн нэгдсэн хурал нь намын болон Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэн хэлэлцэхийн зэрэгцээ ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрт эрдэмтэн судлаачид, салбарын төлөөллүүдийн санал, зөвлөмжийг тусгахад чиглэж байна.

Бодлогын хороодын нэгдсэн хурлаар Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийн тайланг хэлэлцэвБодлогын хороодын нэгдсэн хурлаар Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийн тайланг хэлэлцэвБодлогын хороодын нэгдсэн хурлаар Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийн тайланг хэлэлцэвБодлогын хороодын нэгдсэн хурлаар Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийн тайланг хэлэлцэв

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Монгол Ардын намХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2012
  4. 2008