Үйл явдал1 мин унших
Х.Тэмүүжин: Хуулийн төслийг авч хэлэлцвэл мөрдөн шалгах ажиллагааны нууц гэж бүх зүйлийг хамж нуудаг байдал үгүй болно

Ардчилсан намаас 2026.11.25-ны олон нийтэд мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дараах Мөрдөн байцаалтын нууц гэдэг ямар агуулга байх тухай, түүнийг юугаар хэмжих тухай асуудлаар мэдээлэл өглөө.
"Өргөн бариад хоёр жил болж байгаа ч хэлэлцүүлэгт орохгүй гацсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд "Мөрдөн байцаалтын нууц гэдэг ямар агуулга байх тухай, түүнийг юугаар хэмжих тухай" тодорхой оруулж өгсөн.
Сэтгүүлчдийг барьж хориод, ямар шалтгаанаар шалгаж байгаагаа хэлэхгүй байна гэдэг социализмын үеийн мөрдөн байцаалтын арга.
Одоо бол хэрэгт шалгагдаж байгаа хүн, өмгөөлөгчид юу ч хэлэх эрхгүй байна. Энэ талаар шүүгчид хүртэл дуугараад эхэлчихсэн.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэгдээд батлагдвал энэ мөрдөн шалгах ажиллагааны нууц гэж бүх зүйлийг хамж нуудаг байдал байхгүй болно" гэв.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
