Үйл явдал1 мин унших

Грект парламентын сонгууль дахин явагдана

Грект парламентын сонгууль дахин явагдана
Грекийн засаг захиргаанаас парламентыг тараасан тухай ба­римт бичиг гаргаж түүндээ хууль тогтоох байгууллагын сонгуулийн товыг зургадугаар сарын 17 хэмээн зарлав. Парламентад суудалтай намууд Засгийн газрыг бүрдүүлэх асуудлаар гацаанд орсон билээ. Тавдугаар  сарын 6-ны өдөр сон­гогд­сон парламентын гишүүд ер­дөө хоёрхон удаа хуралдсан бө­гөөд тангаргаа өргөж, тэргүүнээ сонгож амжаад байлаа. Нэг ч нам парламентад бие даан Засгийн газраа байгуулах хэмжээний ман­дат авч чадаагүй юм. Арав хоно­гийн турш улс төрийн хүчнүүдийн хооронд хэлэлцээр явуулсан хэдий ч эвслийн Засгийн газар байгуулах чармайлт талаар болсон байна.

Тиймээс Грекийн Ерөнхийлөгч Каролос Папульяс байд­лыг гацаа­наас гар­гах үүднээс сайд на­рын танхимыг түр хуга­цаа­гаар тэргүүлж байх Панайотис Пикрам­ме­но­сыг санал болгосон юм. Тэрээр тавду­гаар сарын 16-ны өдөр тан­га­раг өргөж, сайд на­рын танхимыг бүр­дүү­лэн ажиллаж эхэлжээ. Энэхүү танхимын гол зорилго нь зургаду­гаар сарын 17-нд сон­гуульд бэлтгэх яв­дал юм. Энэ танхимыг "ал­ба­ны" хэ­мээн нэрийдээд байгаа бө­гөөд ямар нэгэн шийдвэр гаргах эрхгүй юм байна.

Сэтгүүлч ts8060

СонгуульХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2012
  4. 2011