Байр суурь1 мин унших

Сонгууль далимдуулж хууль зөрчвөл тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгоно

Сонгууль далимдуулж хууль зөрчвөл тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгоно

Санхүүгийн зохицуулах хорооноос сонгуулийн сур­тал­чилгааны үеэр хууль зөрчсөн брокер дилерийн компаниудын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгохоор болжээ.


Учир нь сурталчилгаа эхэлснээс хойш айл өрхүү­дээр сонгуульд нэр дэвшигчийн сурталчилгаа болгон хувьцааны данс үнэ төлбөргүй нээж эхэлсэн тухай мэдээлэл ирсэн аж. Тиймээс дээрх мэдээллийн дагуух мэдэгдэлд “Сонгуулийн тухай хуулийн 37.15-д сонгогчдод мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг төлбөргүйгээр болон хөн­гөлөлттэй үзүүлэхийг хориг­лоно гэж заасан байдаг.

Иймд холбогдох хууль, журмын заалт зөрчин данс нээх болон бусад аливаа үйл ажиллагаагаа сонгуулийн сур­талчилгаанд зориулан явуулах­гүй байхыг нийт брокер, дилер, хөрөнгө оруу­лалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад анхааруулж байна. Хорооноос мэдээллийн дагуу хяналт шалгалт хийж, хууль, журам зөрчсөн нь тогтоогдвол тусгай зөвшөөр­лийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээг авах болно” гэжээ.
 

Сэтгүүлч ts8060

СонгуульХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2012
  4. 2011