УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржтой үзэлцэхээр эргэлт буцалтгүй шийдсэн сурагтай.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж сайд байхдаа хяналтын камер суурилуулах тендерийн ажлаас дор хаяж 850 сая төгрөг «дэлссэн» нь аудитын шалгалтаар батлагдаад байгаа юм байх.
Саяхан л УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн нэхэмжлэлээр АТГ-т хүргэгдсэн ч «Эхлээд УИХ-ын ёс зүйн хороогоор энэ асуудлыг шалгуулах хэрэгтэй» гэж АТГ-ын хэлтсийн дарга Г.Амарбат мэдэгдэж байсан.
Тэгвэл УИХ- ын томоохон байнгын хорооны даргын хувьд З.Баянсэлэнгэ дарга Ц.Нямдоржийн авлигын хэргийн араас нэхэл хатуутай явахаар шийджээ.
Хэд хоног Эрүүл мэндийн сайд Н.Удвалын сонгуулийн сурталчилгааны ажилд тун ч идэвхтэй гүйсэн З.Баянсэлэнгэ дарга УИХ-ын чуулган эхлэнгүүт Ц.Нямдоржийн асуудлыг хатуухан дэлгэж тавина гэдгээ мэдэгдсэнээр «ноёнтой өстэй» хүний тоог нэгээр нэмэгдүүлэх бололтой.