Үйл явдал1 мин унших

Л.Энх-Амгалан гишүүн амрахгүй

Л.Энх-Амгалан гишүүн амрахгүй
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

Тэр­бээр хаврын чуул­­ганы ху­рал­­­­даанаар Ний­­тээр тэмдэг­лэх бая­рын бо­лон тэм­дэглэлт өдрүүдийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр амралтын өдөр олон байгаад ихэд эгдүүцэж байсан билээ.

Эрхэм гишүүн “жилд 104 хоног хагас, бүтэн сайн өдөр, ээлжийн амралтын 21 хоног, ний­тээр амардаг тэмдэглэлт өдөр ес байдаг. Ингэхээр жилд нийтдээ 134 өдөр амрах нь.

Их амарвал удаан хөгжинө” гэх зэрг­ээр жиргэж өөрийн үзэл бодлоон илэрхийлж байв.

Үнэхээр ч өөрийн бизнесийн төлөө цаг, наргүй зүтгэж ирсэн түүний хувьд амралтын өдөр гэ­дэг ажлын садаа мэт санагддаг байх.

Гэвч олон нийтийн хувьд бүгдээрээ Л.Энх-Амгалан гишүүн шиг ажилч шоргоолж биш учраас түүний санааг тэгж их таашаахгүй байв.

Тиймдээ “наадмын амралтын таван өдрийг эсэргүүцэгчийг улсын баяраар ганцаараа ажиллахыг үүрэгд” хэмээж байлаа.

Сэтгүүлч Tungalagtuul

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008