Үйл явдал1 мин унших

Ерөнхий зөвлөлийн хурал энэ сарын 27-нд хуралдана

Ерөнхий зөвлөлийн хурал энэ сарын 27-нд хуралдана
МҮЭ-ийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар

МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн VII хурлыг 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нийслэл Улаанбаатар хотноо хуралдуулахтэргүүлэгчдийн тогтоол гарчээ.

Уг хурлаар “МҮЭ-үүдээс эдийн засгийн хүндрэлийн үед явуулж буй үйл ажиллагаа, цаашдын зорилт”, “Хөдөлмөрийн тухай” хуулийн шинэчлэлийн асуудлаар МҮЭ-ийн холбооны баримталж буй бодлого”, “МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн 2014 оны төсвийн гүйцэтгэл, 2015 оны төсвийн төслийн тухай” илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлэх аж.

Дээрх илтгэлийг МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар тавих ба Хяналтын хорооноос мэдээлэл хийхээр болжээ.  МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн VII хурлын бэлтгэл ажлыг бүрэн хангахаар ажлын албаны мэргэжилтнүүд ажилдаа орсон байна.

Сэтгүүлч Bayartsengel

Хөдөлмөр эрхлэлтХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2024
  3. 2023
  4. 2022

Дата архиваас

  1. 2021
  2. 2018
  3. 2017
  4. 2012