Онцлох мэдээ6 мин унших
Монгол хүнд тохирсон хэв маягтай бүтээл гаргахыг зорьдог

Сэтгүүлч davaadorj
Одоохон...
Онцлох мэдээ6 мин унших

Сэтгүүлч davaadorj
Барилгын зураг төслийн чадварлаг, залуу мэргэжилтэн Б.Баяртогтохтой интерьерын урлаг болон хувийн уран бүтээлийн талаар ярилцлаа.
Интерьер нь хүн агуйд амьдрах цагаас үүссэн гэж хэлж болно агуйн эртний сүг зураг нь амьдрах орон зайгаа чимэглэсэн нь интерьерын анхдагч бүтээл гэж үздэг хүмүүс олон байдаг. Урлагийн төрөл, бие даасан салбар болж хөгжиж эхэлсэн нь 17 дугаар зууны төгсгөл, 18 дугаар зууны эхэн үе гэж үздэг. Үүнээс өмнө архитектурт хамааруулан авч үздэг байсан.
Интерьерийн хөгжил бол шашинтай салшгүй холбоотой байсаар ирсэн. Өөрөөр хэлбэл сүм дуганы дотор талыг чимэглэж дэглэх урлаг бол интерьерийн анхдагч хэлбэр гэсэн үг. Дараа нь нийгэм, аж үйлдвэр хөгжиж эхэлснээр 17 дугаар зууны сүүлээр орчин үеийн интерьерийн урлагийн эх тавигдсан. Үүнд эмэгтэйчүүд, өөрөөр хэлбэл гэрийн эзэгтэй нарын үүрэг оролцоо их байжээ. Түүхийн сурвалжаас уншихад “хана цааслах урлаг” гэсэн үг олонтаа тааралддаг. Энэ нь тэр үед аж үйлдвэржилтийн үр дүнд ханын цаас бий болсонтой холбоотой. 19-р зуунаас ялангуяа 1850, 1860 оноос 1914 он хүртэл Интерьер дизайны "хана цааслагч" нарын бизнес хөгжлийнхөө оргил үед хүрч түүнээс хэд хэдэн хэв маягын засал чимэглэлийн санаа маш олон янзын тавилгын санаà бий болж салбарлан хөгжиж эхэлсэн байдаг ба газар орон уур амьсгал улс орон хэл соёл ёс заншил, зарим талаараа сүсэг бишрэл мухар сүсэгтэй ч нягт уялдуулан хөгжиж байсан нь барилга байгууламж дээр илт түүхийг нь хэлж өгч байгаа мэт тод томруунаар дүрслэгдэн хийгдсэн байдаг.
Энэхүү хөгжлийн түүхээс харсан ч тэр ямарваа хүний амьдарч байгаа орчин нь маш чухал нөлөөтэй гэж би боддог тийм учраас он удаан жил амьдрах орчиноо сэтгэлдээ нийцсэн, тухтай, аюулгүй, цэвэрхэн, тохилог байлгах дотоод засалтай байх хэрэгтэй. нэг удаа сайн хийлгэхэд нэлээн хэдэн жил сайхан амьдарна, таны ажил үйлс ч өөдрөг байх болно шүү дээ.
Интерьерийн үндсэн урсгалууд:
Интерьер дизайны хөгжлийн онцлог гэвэл хуучин ЗХУ-ын нөлөө их байсан нь барилга байгууламж дээр одоо ч харагддаг. Эдийн засаг, техникийн боломжоосоо хамаараад дотоод засал чимэглэлийг ханын цаас, тосон будаг, керамик хавтан гэсэн хэдхэн төрлийн материалаар шийддэг байсан. Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээр барууны болон дэлхийн өндөр хөгжилтэй оронуудын интерьерын элементүүд орж ирэх болсон. Өнөөдөр Монголын интерьерын урлаг готик модерн, элегант, классик чиглэл рүү давуу хөгжиж байна.
Гэхдээ хүний ахуйн хэрэгцээг хангах тал дээр дутагдалтай. Интерьерийг ихэнхдээ олон нийтийн барилгын интерьер, орон сууцны амьдрах орчны барилгын интерьер гэх хэсгүүдэд хуваадаг.
Орон сууцны хувьд гоё сайхан харагдах нь чухал боловч нэн чухал зүйл нь яг амьдрах дотоод орчин юм. Интерьер дизайнер хүн орон сууцны интерьерийг гаргахдаа эхлээд тэр тухайн хүний хүсэл сонирхолыг сайтар сонсож ирээдүйд амьдрах тухайн орчинг судлан тодорхойлсоны дараа хүсэл сонирхолд нь нийцсэн зураг төсөл гаргаж өгөх ёстой. Хэдийгээр гоё өрөө хийсэн ч тавилга тавихаар зохицохгүй, цахилгаан хэрэгсэл залгах гэхээр розетка нь холдоод, эсвэл розеткаа таглаад тавилга байвал тэр өрөөний интерьер муу болсон байна гэж дүгнэх энгийн жишээнүүд олон бий энгийн жижигхэн деталиуд дээр анхааралгүй хандаж алдаа гаргадаг.
Манайхны нэг дутагдал нь монгол хүний хэрэгцээ, шаардлагыг судлалгүй гадны загваруудыг шууд хуулбарлан дуурайсан байдаг. Тэгсэнээс өөрийнхөө хүсэл сонирхолын дагуу орчиноо бүрдүүлэх хэрэгтэй болов уу.
Манайд “ашигтай талбай” гэсэн ойлголт бий хүмүүс энийг ойлгодоггүй -тэгээд бусад талбай нь ашиггүй гэсэн үг үү гэж асуудаг тэр нь Интерьерийн урлагт бол “идэвхтэй хэрэглээний орон зай” гэж монголоор хэлж болно ингэвэл хэн бүхэнд ойлгомжтой болох байх. Дэлхийн орчин үеийн интерьер дизайнерууд энэ талбайг яаж илүү олон хүнд зориулах, “идэвхтэй хэрэглээний орон зай”-г яаж тэлэх талаар байнгын эрэл хайгуул хийдэг. Сонирхолтой шийдлүүд ч бий. Тухайлбал зарим зочид буудлын тавилгууд хананаасаа гарч ирдэг, эвхэгддэг, хэд хэдэн зориулалтаар ашиглаж болдог байх жишээтэй. Монголд ийм тавилгууд хийх хүмүүс ч байгаа, материал нь ч байгаа. Гэхдээ одоогоор манайд эрэлт байхгүй юм шиг харагддаг боловч зах зээлийн эрэлт байна уу судалгаа хийх, хэрэгцээг тодорхойлох хэрэгтэй. Нэг орон сууцны өрөө талбай жижиг хийгдсэн барилгууд олон байгаа тэдгээрт энэ шийдэл нь тохирно гэж бодож байгаа гэхдээ мэдээж эзэмшигч нь зөвшөөрсөн тохиолдолд шүү дээ.
Уг нь интерьерийн зураг төслийг тусад нь хийгээд шаардлагатай зардлыг нь гаргавал захиалагчийн хэрэгцээнд таарсан интерьер болдог. Гэхдээ Монголын нөхцөлд голдуу интерьерийн зураг төсөл хийдэггүй, Технологийн байгуулалтын схем зураг дээр тойм төлөвлөлт л хийдэг. Өөрөөр хэлбэл энэ байшин хаалгатай, цонхтой, тэдэн розеткатай тэдэн гэрэлтэй гэж л төлөвлөхөөс тэдгээрийг хүний хэрэгцээнд тааруулан яаж зохион байгуулахыг нарийн төлөвлөх захиалга өгдөггүй.
Интерьерын ямар ч шийдэл хийх боломж байна. Шаардлагатай бүх материал нь манай зах зээлд хэдийнэ орж ирсэн. ирээгүй байгаа материалыг гаднаас захиалах гадаад харилцаа нээлттэй байгаа.
Хэдий сайхан өрөө ч хэрэгтэй тавилга тавих гэхээр зохицдоггүй тохиолдол цөөнгүй.
Миний хувьд архитектур, интерьерын орон зайн урлагийн чиглэлээр ажиллаад 10 жилийн хугацаа өнгөрсөн байна. Захиалагч талтай нээлттэй ярилцлага хийснээр судалгаа эхэлдэг гэж ойлгож болно. Долоо хоногт гурваас доошгүй удаа уулзаж эхний эскизээ танилцуулан ярилцаад өөрчлөлт, шинэ санаа оруулан зургийнн даалгавраа захиалагчаараа батлуулдаг. Үүний дараа төслийн хэмжээнээс хамааран хугацаагаа тохирно. Ингэснээр төсөл захиалагчийн санаанд нийцсэн төгс бүтээл гарах үндэслэлтэй.
Монгол хүнд тохирсон өнгө аяс, хэв маягтай архитектур, интерьерийн шийдэл бий болгох судалгаа хийж, бүтээл гаргахыг хичээдэг. Тухайн төслийн онцлогоос шалтгаалан инженерийн болон бусад бүх төрлийн судалгаа хийх шаардлага гарна. Жишээлбэл хүүхдэд зориулсан өрөө, эсвэл хүүхдийн цэцэрлэгийн төслийг авч үзвэл хүүхэд нь маш их анхаарал, халамж шаарддаг. Тийм учраас тэр онцлогт нийцэхүйц шийдлийг оруулж, засал хийх шаардлага гарна. Бие засах өрөөний суултуурыг жижигхэн, угаалтуурыг намхан, цахилгаан хэрэгслийн залгуурыг хүүхдийн гарнаас хол, тоглоом хэрэгсэл дээрээс нь унахааргүй байхаар бодож төлөвлөх зүйл их гарна. Бас нэг жишээ хэлэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан шат, гарам, бариул зэрэг хэрэгцээт шийдлүүдийг оруулж, хүүхэд, хөгшин настай, бие муутай хүмүүст зорчих, ашиглахад амар хялбар байхаар төлөвлөгддөг.
Жижиг хаяг, реклам, гал тогооны тавилгаас эхлээд интерьер, экстерьерийн шийдэл, үсчний газар, гоо сайханы салон, сургууль, цэцэрлэг, офисын өрөө, тасалгаа, худалдааны павильон, 16 давхар орон сууцны барилгын иж бүрэн зураг төсөл, үйлдвэрийн парк, ус цэвэрлэх байгууламж, сүм дуган, аялал жуулчлалын цогцолбор, гудамж талбайн тохижилтын зураг төсөл гэх зэрэг олон ажлууд бий.
Б.Баяртогтохын бүтээлээс: