Онцлох мэдээ2 мин унших
Хэрэв танд татварын мэдлэг дутвал ...

Сэтгүүлч davaadorj
Одоохон...
Онцлох мэдээ2 мин унших

Сэтгүүлч davaadorj
Энэ хууль нь татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах, татварын талаар хууль, эрхзүйн зөвлөгөө өгөх гэх зэрэг татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааг зохицуулахад чиглэжээ.
Татварын мэргэшсэн зөвлөх гэдэг нь уг үйлчилгээг үзүүлэх эрх авсан, татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд ажилладаг татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч юм. Харин хувийн шугамаар үйлчилгээ үзүүлж байгаа бол “татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч” гэж нэрлэнэ.
Төрд татвар төлөх үүрэгтэй аль ч субъект энэ үйлчилгээг авч болно.
Татварын мэргэшсэн үйлчилгээ эрхлэх байгууллага нь хязгаарлагмдал хариуцлагатай компани, нөхөрлөлийн хэлбэрээр байгуулагдах ёстой. Оноосон нэрийнхээ ард “Татварын мэргэшсэн зөвлөх” гэсэн агуулга бүхий “ТМЗ” гэсэн товчилсон тэмдэглэгээтэй байна.
Татварын мэргэшсэн зөвлөх буюу нягтлан бодогч мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх, мэргэжлээрээ таваас доошгүй жил ажилласан байх шаардлагатай. Гурван жил тутамд уг үйлчилгээг эрхлэх эрхээ сунгуулна.
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэгч байгууллага, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч нарын эрх ашгийг хамгаалах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үүргийг “Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг” нэртэй ТББ хүлээнэ. Энэ байгууллага мэргэжлийн ёс зүйн дүрэм батлах, татварын хууль тогтоомжтой холбоотой саналаа эрх бүхий төрийн байгууллагад хүргэх, татварын мэргэшсэн зөвлөхийн тангараг өргүүлэх, татварын мэргэшсэн зөвлөх, татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх эрхтэй.
Татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ эрхлэгч нь татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх ажиллагаанд оролцох, үйлчлүүлэгчийн мэдээллийг бусдад дамжуулах хориотой.