Дарангуйллын дэглэмтэй гэгддэг Сирийн түүхэнд анх удаа Парламентын даргаар эмэгтэй хүн сонгогдсон тухай Associated Press агентлаг мэдээлэв.
Эрх баригч “Баас” намын гишүүн, 58 настай Хадийя аль-Абба гэх эмэгтэй Сирийн шинээр бүрэлдсэн парламент болох Ардын Ассамблейн даргаар сонгогдсон байна.
Хадийя нь философын ухааны доктор, хөдөө аж ахуйн дэд эрдэмтэн зэрэгтэй. Саяхныг хүртэл тэр Дейр-эз-Зор хотын аль-Фуратын Их сургуульд багшилж байв.
Ардын Ассамблейн сонгууль өнгөрсөн дөрвөн сарын 13 нд болж өнгөрсөн. Нийт 250 гишүүн сонгосноос 200 нь “Баас” намын толгойлж буй Үндэсний дэвшлийн фронтоос сонгогджээ.