Үйл явдал2 мин унших
Мүн Жэ Ин Ерөнхийлөгчтэй уулзах завшаан тохиов

“Мүн жэ Ин” БНСУ-ын 2017 оноос 2022 он хүртэл ерөнхийлөгчийн албыг нэр төртэй хашсан эл эрхэм сөүл-ээс 400 км орчимд байрлах өөрийн төрсөн нутгийн ойр Янсан хотын ойролцоох хөдөө, уулын бүсэд нам гүмхэн, эгэл тайван амьдарч байна. Миний бие эртнээс сонирхол ихэд татаж байлаа. Харин энэ удаа цаг авч, зорин очин уулзаж, хэсэг хугацаанд хөөрөлдөх завшаан тохиов.
Энгийн кофе шоп ажилалуулж, номын жижиг дэлгүүрээ нээн амьдарч буй. Номнуудаас нь худалдан авалт хийж, гарын үсэг зуруулан, хамтдаа зураг авхуулах гээд олон орноос зорин ирсэн дэмжигчдийн ойчир цуваа их. Биднийг очиход ч энэ дүр зураг ажиглагдав. Ард түмэндээ хайрлагдан амьдарч буй өдгөө 73 настай энэ эрхэмээр ихэд бахархав.
Мэдээж би өөрийн ажил төрөлтэй холбоотой зүйл дээр зөвлөгөө авав. Дээрээс нь би ингэж асуулаа: Та ерөнхийлөгчийн албан тушаалаас буусныхаа дараа юуг хамгийн сайн хийж чадаагүй гэж магадгүй харамсаж явдаг вэ гэж ? Тэрээр нэг санаа алдсанаа би хойд Солонгос, өмнөд Солонгосын харилцааг илүү сайн түвшинд аваачиж чадаагүйдээ одоо ч харамсаж явдаг. Гэхдээ би их хичээсэн ч болдоггүй зүйл гэж байдаг юм билээ хэмээв.
Түүний эцэг эх нь Солонгосын дайн-ы үеэр Хойд Солонгосоос өмнөд рүү дүрвэж, дараа нь Өмнөд Солонгос-д суурьшсан. Харин Мүн Жэ Ин өөрөө Өмнөд Солонгост төрж өссөн хүн юм билээ.
Мүн Жэ Ин нь Өмнөд Солонгос-ын ерөнхийлөгч байхдаа Хойд ба Өмнөдийн харилцааг сайжруулах бодлого барьсан.

• Тэр Ким Жон Ун-тай хэд хэдэн удаа уулзаж, итгэлцэл бий болгосон
• Дараа нь Дональд Трамп-д Кимтэй уулзах боломжийг дэмжиж, мэдээлэл дамжуулж, хэлэлцээг урагшлуулсан түүхэн гавьяатай нэгэн билээ.
Сонирхуулж хэлэхэд түүнийг одоо ч 3-н хамгаалагч байнга дагалдах бөгөөд ерөнхийлөгчөөс буусны дараа багадаа 10-н жил тусгай хамгаалалт хуулиараа хамгаалан хамт байдаг юм байна. Мөн тодорхой тооны туслах, зөвлөхүүд, хамгаалагчид нь насан туршид нь дагалдах хуулийн тодорхой зохицуулалт байх аж.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
