Байр суурь1 мин унших

Даатгалын салбарынхан БНСУ-ын туршлагаас судалж байна

Даатгалын салбарынхан БНСУ-ын туршлагаас судалж байна
МХҮХ-ийн гүйцэтгэх захирал М.Бизаагундаа

Бэрхшээл, хохирлыг даван туулах хамгийн зөв шийдэл нь даатгал гэдгийг дэлхийн нийтээрээ хүлээн зөвшөөрдөг.

Гэтэл манай улсад даатгалын салбар хөгжөөд 80 гаруй жил болж байгаа ч энэ салбар төдийлөн хөгжөөгүй. Тиймээс Монголын хохирол үнэлэгчдийн холбоо санаачлан Албан журмын даатгалын холбоо, Монголын даатгагчдын холбоо, БНСУ-ын хохирол үнэлэгчдийн холбоо хамтран "Даатгалын тогтолцоо, албан журмын даатгал, хохирлын үнэлгээ" сэдэвт сургалт зохион байгуулж байна.

Энэ үеэр МХҮХ-ийн гүйцэтгэх захирал М.Бизаагундаа “Монгол Улсад даатгалын тогтолцоог сайжруулах, мэргэжилтэн, хохирол үнэлэгчдийн мэддэг ур чадварыг дээшлүүлэх         зорилгоор, даатгалын салбар өндөр хөгжсөн БНСУ- ын хохирол үнэлэгчдийн холбоотой хамтран сургалт зохион байгуулж байна” гэв.

Сургалтын хүрээнд Монгол Улсын даатгалын тогтолцоо, албан журмын даатгал болон хохирлын үнэлгээний тогтолцоо, хууль эрх зүйн орчныг БНСУ- ынхантай харьцуулан ололт дэвшилттэй асуудлыг тусган авч, мэргэжилтнүүдэд зөвлөх юм. Мөн биет бус хөрөнгө болох оюуны өмч болон амь насны даатгал, мэргэжлийн хариуцлагын даатгалын тогтолцоог хэрхэн хөгжүүлсэн талаараа БНСУ-ын мэргэжилтнүүд өөрийн орны туршлагаасаа хуваалцаж байв.

Сэтгүүлч bayartsengel

Эдийн засаг, ХудалдааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2021
  3. 2020

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2008