Үйл явдал3 мин унших

Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллалаа

Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллалаа

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сум, Говьсүмбэр аймагт энэ сарын 27-28-нд ажиллалаа. Тэрээр орон нутагт тулгамдаж байгаа эрүүл мэндийн салбарын асуудал болон зогсонги барилгатай танилцах,  шаардлагатай  төсвийг  шийдвэр гаргах түвшинд тавьж шийдвэрлүүлсэн юм.

Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллалаа

Тэрээр эхлээд Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх эмнэлгийн барилга, нян судлалын төв, сүрьеэ, нүд, шүдний тасаг, зүрхний кабинет, хүүхдийн тасаг зэрэг газраар орж, эх нярайн зайн оношилгооны чиглэлээр Улаанбаатар дахь Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй онлайнаар холбогдлоо.

Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллалаа

Нэгдсэн эмнэлэг батлагдсан стандартын дагуу 600 гаруй хүн ажиллах ёстой ч төсвөөс хамаарч тал хувьдаа ч хүрэхгүй орон тоотой ажилладаг байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн дагуу бүсийн оношилгооны төв болох зорилт дэвшүүлж  хоёр тэрбум гаруй төгрөгийн 15 нэр төрлийн тоног төхөөрөмжийг суурилуулсан.

Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллалаа

Тархины дотор болон гадна судасны оношлогоо шинжилгээ хийдэг аппаратуудаас гадна цуллаг эрхтнүүдийг хардаг хамгийн сүүлийн үеийн эхо ч бий. Мөн компьютер томограф, зүрхний өнгөт эхо 3D, ходоод, уушиг, бүдүүн, нарийн гэдэс, урологийн дурангууд, шүдний бор машин, шүдний дэлгэмэл рентген, нүдний бүх төрлийн аппарат, чих хамар хоолойн бүх төрлийн аппарат, лабораторийн бүх төрлийн нарийн шинжилгээний аппаратаар хангагджээ.

Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллалаа

Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллалаа

Мөн иргэд эмчид үзүүлэхээр өглөө үүрээр дугаарладаг байсныг  халж, бүтэн өдөр дугаар олгодог болсон, шинжилгээний хариуг интернетээр явуулдаг болсон, эх хүүхдийн эндэгдэлгүй болсон, эмнэлгийн үүдний хүлээлгийн өрөөгөө стандартын дагуу тохижуулсан гээд  тодорхой ажил хийж, ахиц дэвшил гарч буйг салбарын сайддаа танилцууллаа.

Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллалаа

Түүнчлэн Эрүүл мэндийн сайд тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн  ажиллагсадтай уулзаж, ажил байдалтай нь танилцан зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэсэн юм. Тухайлбал тус эмнэлгийн төрөх тасагт нэн шаардлагатай байсан хяналтын мониторыг гардуулж өгсөн юм.

Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллалаа

Энэ үер сайд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монгол улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцууллаа. Тэрээр хэлсэн үгэндээ Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлэх 23 зүйл заалт бүхий ажил бий. Эдгээрийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин нь бүрдсэн. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх, эмнэлгүүдийн харьцангуй бие даасан үйл ажиллагаатай болгох. Мөн Эрүүл мэндийн даатгалын санг нийгмийн даатгалын сангаас салгаж Эрүүл мэндийн салбарт нь өгч зориулалтаар нь ашигладаг болж, эхнээсээ шийдвэрүүд нь гараад байна. Ингэсэнээр иргэдийн нуруун дээр, гэр бүлийн орлогод ачаалал болоод байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой зардлыг бууруулах боломж бүрдэнэ. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллах ёстой. Нийгмийн эрүүл мэнд, иргэдийн эрүүл мэндийн асуудал болон эрүүл мэндийн салбар иргэд хоорондын хамтын ажиллагаа, үүн дээр нэмээд мэдээж хэвлэл мэдээлэл. Энэ асуудалд дорвитой ахиц гарна гэж харж байна. Эрүүл мэндийн салбарын нэр хүндийг өсгөх, ямар үйл ажиллагаа явуулбал нэр хүнд нь өсөх талаар та бүхэн  ч гэсэн саналаа ирүүлээрэй. Нөгөөтэйгүүр мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллана. Эрүүл мэндийн салбар хийсэн ажлаа олон нийтэд хангалтгүй хүргэж байгаа иймээс олон нийтийн төлөө ажил хийсэн бол түүнийгээ cурталчилан таниулах, мэдээлэх нь чухал гэдгийг онцоллоо.

Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллалаа

Сэтгүүлч Tsolmon

Эрүүл мэндХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2024
  3. 2023

Дата архиваас

  1. 2023
  2. 2016
  3. 2015
  4. 2014
  5. 2013
  6. 2012