Үйл явдал2 мин унших
УИХ-ын гишүүн М.Билэгтийн ахалсан Ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна

Сэтгүүлч soyolmaa
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч soyolmaa
Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрт 2016, 2017 онд хамрагдаж байсан болон 2018 онд хамрагдахаар хүсэлтээ гаргасан, хөдөлмөрт бэлтгэх, ур чадвар олгох сургалтад хамрагдсан иргэдийн санал бодлыг сонслоо.
Төсөл, хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд олон байдаг учир төсөл хэрхэн бичих аргачлалын талаархсургалтыг төсөл шалгаруулалтаас өмнө үе шаттай хийж байх, төслийн санхүүжилтийн дүнг нэмэх, төслийн тооцоолол хийсэн дүнгээр санхүүжилтийг олгодог байх, хэрэгжилтийн явцад хяналт тавьж, шаардлагатай асуудлаар дэмжлэг үзүүлж ажиллахад анхаарах хэрэгтэй байна гэсэн санал хүсэлтийгуулзалтад оролцсон иргэд хэлж байна.
Баянхонгор аймгийн Политехникийн коллежийн үйл ажиллагаатай танилцах явцад багш, ажилтан, оюутнуудаас УИХ-ын гишүүн М.Билэгтэд хандан мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааг орон нутгийн онцлогтой уялдуулах, тухайлбал тус коллежийн 2019 оны элсэлтэд тусгайлан анхаарч, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллах багш, туслах багш, мал аж ахуй, газар тариалангийн мэргэжилтэн, малын гаралтай түүхий эд боловсруулах чиглэлээр ажиллах боловсон хүчин элсүүлэн бэлтгэх нь суралцаж төгссөн залуучууд ажлын байраар хангагдах, ажлын байранд зуучлахад илүү дөхөм болохоос гадна сургалтын байгууллагын нэр хүнд, төлөвшилд чухал ач холбогдолтой гэдгийг хэлж, энэ талаар төрийн бодлогод тусгах, хууль эрх зүйн орчныг өөрчлөн сайжруулахыг санал болгож байлаа.