Зээлийн хүүгийн дарамданд байгаа мянга мянган иргэд, аж ахуй нэгжийн зээлийн хүүгийн дарамтыг арилгах зорилготой уг хуулийн төсөлд Төв банкны бодлогын хүү дээр 4-8 хувийг нэмж зээлийн хүүг тооцохоор оруулжээ. Тухайлбал өнөөдрийн байдлаар ЖДҮ, ААН-үүдийн бизнесийн зээл жилийн хүү 30-36 хувь байгаа бол хуулийн төсөл батлагдсанаар бизнесийн зээлийн дээд хязгаар нь 18 хувь болох юм. Мөн хуулийн төслөөр ганц банкны зээлийн хүү ч биш мөнгө хүүлэлттэй тэмцэх агуулгаар ломбард болон байр, машин, газар барьцаалсан зээлийн хүүг ч зохицуулахаар тусгасан байна.
Тус хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг Эдийн засгийн байнгын хороо дэмжээгүй ч УИХ-ын нэгдсэн чуулганаар гишүүдийн олонхийн дэмжлэгийг авч чадсан юм.
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нарын хувьд томоохон ачаа болдог зээлийн хүүгийн асуудлыг ЖДҮ-ийг дэмжих лобби бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нягт судалж, хуулийн төслийг батлан гаргахад томоохон хувь нэмэр оруулна гэдэгт иргэд итгэн хүлээж байна.
Эх сурвалж: