Үйл явдал1 мин унших

НИТХ дахь МАН-ын бүлэг түр завсарлага авчээ

НИТХ дахь МАН-ын бүлэг түр завсарлага авчээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүхээс хүргүүлсэн саналын дагуу Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчид хуралдаж, ээлжит бус хуралдааныг зарласан. Тэгвэл өнөө өглөөний  9 цаг 30 минутанд товлосон тус хурал  15.00 цаг хүртэл хойшлов.

НИТХ дахь МАН-ын бүлэг нь саналаа нэгтгээгүй, нөгөө талаар дотоод зохион байгуулалтын асуудал хэлэлцэх учраас хурлыг хойшлуулсан хэмээн  НИТХ-ын дарга С. Амарсайхан хэвлэлийнхэнд  мэдээлэл өгөв.  Харин  Нийслэлийн Засаг дарга С.Батболд УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцож буй аж.

Улаанбаатар хотын ирэх оны төсвийг хуулийн хүрээнд  хоёр хоногийн дараа өргөн барих бөгөөд  хот удирдлагагүй байж болохгүй гэсэн саналыг зарим төлөөлөгчид тавьжээ.Тиймээс  саналаа нэгтгэж,  НИТХ-аар хотын даргын асуудлыг хэлэлцэхээр НИТХ дахь МАН-ын бүлэг түр завсарлага авчээ.

 

Эх сурвалж:

Montsame.mn

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008