Үйл явдал2 мин унших
“Цаатан” цогцолбор байгуулах тал дээр анхаарч ажиллахыг УИХ-ын гишүүнээс хүсэв

Эх сурвалж:
Montsame.mnОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Montsame.mnТус музей өөрийн гэсэн байргүй нийтийн номын сангийн байранд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ жил түүхт 70 жилийн ойтойгоо золгож буй. Өөрийн гэсэн байргүйн улмаас нийт үзмэрийн 40 орчим хувийг дэлгэн үзүүлж бусдыг нь сан хөмрөгтөө хадгалж байна. Цаашид музейн барилга болон “Цаатан” цогцолбор байгуулах тал дээр анхаарч ажиллахыг УИХ-ын гишүүнээс хүсч байв.
Тус аймагт анх 1949 онд Орон нутаг судлах кабинетыг байгуулж 1967 онд Орон нутаг судлах музей болсон бөгөөд энэ үед музейн сан хөмрөг 1000 орчим үзмэр, эд өлгийн зүйлтэй байжээ. 1987 онд дэргэдээ амьтны хүрээлэн байгуулан ан амьтан, жигүүртэн шувууд, нутгийн шилмэл үүлдрийн мал зэргийг маллан тэжээж иргэдэд үзүүлэн сонирхуулдаг байжээ. 2010 онд байнгын үзүүллэгийн танхимаа шинээр дэглэж, сан хөмрөгтөө 4200 гаруй үзмэр, эд өлгийн зүйлтэй, үзүүллэгийн 3 танхимтай, үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.