Үйл явдал2 мин унших
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллалаа

Эх сурвалж:
MNB.MNОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
MNB.MNТэрбээр, Улсын Их Хурал улсын бүртгэлийн багц дөрвөн хуулийг 2018 оны зургадугаар сард баталсанаар Улсын бүртгэлийн ерөнхий газар бие даасан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болсон. Энэ хугацаанд хууль эрх зүй, бүтэц зохион байгуулалт болоод иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг үйлчилгээний хувьд багагүй өөрчлөлт, шинэчлэлт хийгдсэн талаар онцлов.
Ингэснээр улсын бүртгэлийн нэгдсэн архивт хадгалагдаж байсан 150 сая орчим цаасан архивыг цахимжуулж, Монгол Улсад хамгийн том буюу 110ТБ хэмжээтэй цахим архив үүсээд байна. Түүнчлэн, Засгийн газраас боловсруулсан “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг болосвронгуй болгоход Улсын бүртгэлийн байгууллагын оролцоо, үүрэг чухал болохыг тэмдэглэлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уулзалтын эхэнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлага болон хамт олон сүүлийн хоёр жилийн хугацаанд сайн ажилласан болохыг онцолж, танилцуулгатай холбогдуулан тодруулга авч, үүрэг, чиглэл өглөө. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдахад юуны өмнө “Дижитал Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах, улсын бүртгэлийн “Нэг цэг”-ийн үйлчилгээний төвийг хороод руу төвлөрүүлэх, өөрөөр хэлбэл иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн үйлчилгээг хорооноос авах боломжийг бүрдүүлэх. Түүнчлэн, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт саналаа тусгах, мөн үндэсний хөтөлбөртэй холбогдуулан Улсын бүртгэлийн байгууллагаас боловсруулах дүрэм, журмыг энд онд багтааж боловсруулах үүрэг өглөө.
Уулзалтын төгсгөлд Улсын бүртгэлийн ерөнхий газрын нэгжийн дарга нараас үйл ажиллагаатай нь холбогдуулан асуулт асууж, тодруулга авахын сацуу дээр өгөгдсөн үүрэг, чиглэлийн биелэлтийн хэрэгжилт болон тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх талаар санал боловсруулж ойрын хугацаанд танилцуулахыг үүрэг болголоо. Тэрбээр бүртгэлийн үйлчилгээг боловсронгуй болгох, салбарын албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудал, эрх ашгийг хамгаалахад анхаарч ажиллана гэдгээ энэ үеэр илэрхийлж байв.