Байр суурь2 мин унших
Л.Энх-Амгалан: Боловсролын зээлийн санд санхүүжилт хийгдэх үү?
Өнөөдөр /2020.08.21/ УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар 2020 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан оюутны хөгжлийн зээлийн талаар тодруулсан юм.
Л.Энх-Амгалан: Оюутны хөгжлийн зээлийг байгуулсан шалтгаан нь Улаанбаатар хотод сурч байгаа оюутнуудын сургалтын төлбөрийг төлөх зориулалттай. Энэ зээлийн санг 75 тэрбум төгрөгний эх үүсвэрээр баталсан. Харин энэ сангийн гүйцэтгэл бага байна. Бид босгуудыг өндөр байсныг багасгасан. Өмнө нь зээл авсан хүүхдүүдийн төлбөр их дээд сургуулиуд дээр очоогүй байна. Одоо курс ахиад сурж байгаа хүүхдүүд зээл авах гэхээр оюутны хөгжлийн сангаас чиглэл өгөөгүй, санхүүжилт тодорхой бус байна гэсэн тайлбар ирж байна. Энэ төсвийн тодотголоор оюутны хөгжлийн зээл дээр хэдэн төгрөг тавигдсан бэ? Хэдэн оюутны сургалтын төлбөрийг санхүүжүүлэх бололцоотой вэ? Санхүүжилт нь хийгдэх үү?
ЖДҮ-ийн сан, зээлийн батлан даалт, хөдөлмөр эрхлэлтийн сангийн асуудлууд байна. Цар тахлын энэ хүнд үед ажлын байр гаргадаг ЖДҮ-ийн салбарыг онцгойлон анхаарахыг шаардаж байна. ЖДҮ-ийн нийт зээлийн эргэлт 4 их наяд байна. Гэтэл зээл олголт нь үүнийхээ 20 хувьд хүрэхгүй байна. Монгол улсад хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 60 орчим хувь нь энэ салбарт ажиллаж байна. Төрийн банкны өөрчлөн байгуулалтын асуудал, ЖДҮ-ийн сан, зээлийн батлан даалтын санг амь оруулах зайлшгүй шаардлагатай. Хөдөө орон нутагт ажиллаж буй хүмүүст зээлийн барьцаа хөрөнгө байдаггүй. Эдгээр сангуудыг ерөнхийд нь өөрчлөх асуулалтыг авч үзэж, төсвийн өөрчлөлтөд тусгах шаардлагатай.
Сэтгүүлч Tsolmon





