Үйл явдал1 мин унших
2020 онд 1446 төсөл хэрэгжүүлж, 514 барилга байгууламж ашиглалтад орно

2020 оны төсвийн тодотгол УИХ-аар батлагдлаа. Уг тодотгон батлагдсан төсөвт зураг төсөлгүй, газрын асуудал шийдэгдээгүй, тендер нь зарлагдаагүй хөрөнгө оруулалтын төслүүдийг хассан ч 1400 гаруй төсөл хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн баталсан юм.
Хөрөнгө оруулалт:
1,330.8 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 1446 ТӨСӨЛ хэрэгжүүлж, 2020 онд 514 БАРИЛГА БАЙГУУЛАМЖ ашиглалтад орно.
Үүнд:
- 134 сургууль баригдаж байгаагаас 2020 онд 51 СУРГУУЛЬ ашиглалтанд орно.
- 145 цэцэрлэг баригдаж байгаагаас 2020 онд 72 ЦЭЦЭРЛЭГ ашиглалтанд орно.
- 75 эмнэлэг баригдаж байгаагаас 2020 онд 44 ЭМНЭЛЭГ ашиглалтанд орно.
- 107 авто зам, гүүрийн байгууламж баригдаж байгаагаас 2020 онд 28 АВТО ЗАМ, 9 ГҮҮР ашиглалтанд орно
- 2020 онд 217.8 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 6 цахилгаан дамжуулах дэд станц ашиглалтанд орж Дорноговь аймгийн дулааны станцын шинэчлэгдэнэ.
- Түүхийн өв соёл, аялал жуулчлалын төсөл ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙ, соёл, боловсролын салбарын төсөл ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН барилга 2020 онд ашиглалтанд орно.

Сэтгүүлч soko




