Байр суурь2 мин унших
Д.Сарангэрэл: Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хуулинд ямар заалт орсон вэ?
Сэтгүүлч Tuya
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Tuya
Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
Хэвшмэл хандлагаа өөрчлөх шаардлагатай болсон байна. 24 цагийг айж ичиж өнгөрөөдөг, амьдрал нь там, амьдын зовлон болсон хүмүүс байна. Энэ бол эмэгтэйчүүд хүүхдүүд, хүчин мөхөс гэр бүлийн гишүүд. Байнгын хороо, яам, УИХ, эмэгтэйчүүдийн бүлэг бүх түвшиндээ хүчирхийллийг ярьж байгаа. Магадгүй гэмт хэрэг нь цөөрч байж магадгүй. Гэхдээ зөрчил нь буурахгүй байгаа. Гэмт хэрэг буурсан гэж үзэхэд хүндрэлтэй.
Х.Нямбаатар сайд хуулийн төсөл барих гэж байгаа гэж байна. Энэ хуулийн төсөлд ямар ямар заалт байгаа вэ? Бид нар бүгдийг нь баривчлаад үр дүн багатай байна гэж байна. Тэгэхээр үндсээр нь тухайлбал суурь хүмүүжил өгнө, соён гэгээрүүлэх ажил хийнэ. Үүнийгээ хэдэн жилийн дараа үр дүнд хүрнэ гэж байна вэ?
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр ийм зарчмын зүйлүүд орж ирж байгаа. Баривчлах шийтгэлтэй зарим төрлийн гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль тогтоомж зөрчих зөрчил дээр албадан сургалт гэдэг төрлүүдийг нэмэлтээр оруулж ирж байгаа.