Үйл явдал1 мин унших

МҮЭХ-оос Зохистой хөдөлмөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд талуудтай мэдээлэл солилцлоо

МҮЭХ-оос Зохистой хөдөлмөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд талуудтай мэдээлэл солилцлоо

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас 2017-2021 Зохистой хөдөлмөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд талуудтай мэдээлэл солилцох, хамтын ажиллагаагаа сайжруулах, уялдуулах зорилгоор техникийн ажлын хэсгийн ээлжит хурал 12 сарын 24-ний өдөр 10 цагаас цахимаар зохион байгуулагдлаа.

Уулзалтын хөтөлбөрийн дагуу ОУХБ-тай хамтран ажиллаж байгаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Нийгмийн даатгалын ерөнхий газар, ХАА-н хоршоологчдын холбоо, Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр нийгмийн харилцааны судалгааны институтын зүгээс хэрэгжүүлж байгаа төсөл, цаашид хамтран ажиллах чиглэлээ танилцуулж, харилцан мэдээлэл солилцлоо.

Тус хуралд МҮЭ-ийн холбооноос холбогдох газар, хэлтсийн дарга, ажилтнууд оролцож мэдээлэл хийлээ.

Уулзалтаас байгууллага бүр ирэх онд ОУХБ-тай хамтран ажиллах саналаа 1 сарын 20-ноос өмнө нэгтгэн хүргүүлж хамтран ажиллахаар тогтов.

Сэтгүүлч Tuya

Хөдөлмөр эрхлэлтХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2024
  3. 2023
  4. 2022

Дата архиваас

  1. 2021
  2. 2018
  3. 2017
  4. 2012