Байр суурь2 мин унших
Д.Тогтохсүрэн: Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөд хэд хэдэн хүндрэл учирж байсан
Сэтгүүлч Tuya
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Tuya

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Яагаад өмнө нь ингэж удаан хэрэгжсэн гэдэгтэй холбоотой гурван шалтгаан байна. .
Энэ хууль зөвхөн малчных биш. Зарим гишүүд малчины НДШ юм шиг ойлгоод байна. Хувиараа хөдөлмөр эрхлэгчийн НДШ хамт байгаа юм. 1995-2016 оны 21 жилийн НДШ учраас шүүхээр явах, бичиг баримтын бүрдэл бий болгох гээд нэлээд хэмжээний хугацаа авсан юм. Гэхдээ малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид бичиг баримтын бүрдлийг бараг хийгээд дуусч байгаа юм.
Гэтэл хуулийнх нь хувьчлал нэг жилийн хугацаанд дуусчхаж байгаа. Тийм учраас нэг жилээр сунгах нь зүйтэй юм. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ хуулийг хэлэлцэж байгаа юм байна. УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу сунгах уу үгүй юу гэдэг асуудлаар хэлэлцэж байна.