Байр суурь4 мин унших
Хоршооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Байр суурь4 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаХуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын гурван гишүүнээс 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн, Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хийсэн.
Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Чинзориг
Тухайлбал, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөмж болон хоршоог амжилттай хөгжүүлж байгаа улс орнуудын шилдэг туршлагад тулгуурлан, хуульд хэрэглэсэн нэр томьёо болон хоршоо үйл ажиллагаандаа баримтлан ажиллах зарчмыг анх удаа тодорхойлсон. Иргэний хуулийн 33.2-т хоршоог ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төрөл байхаар зохицуулсан нь олон улсын жишигт илүү нийцсэн гэж Ажлын хэсэг үзэж, олон улсын хөдөлмөрийн байгууллагаас боловсруулсан хоршооны талаарх концепцыг тулгуур болгон төслийн боловсруулалтыг гүйцэтгэсэн. Хоршооны гишүүний эрх үүрэг, бүртгэл, элсэлт, оруулсан хувь хөрөнгө, өв залгамжлал, түүний бүрэн эрх дуусгавар болохтой холбоотой харилцааг “Хоршооны гишүүн” гэсэн шинэ бүлэг болгон зохицуулсан. Энэхүү хуулийн төслөөр хоршоо анх удаа хуулийн этгээдийнхээ хувьд эрх, үүрэг, хариуцлагатай болж, гишүүдийнхээ нийгэм, эдийн засгийн байдлыг дээшлүүлж, амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд гишүүдийнхээ өмнө үүрэг хүлээхээр тусгасан.

Нөгөө талаас бусад хуулийн этгээдүүдийн адил хоршооны дундын эд хөрөнгийг оновчтой удирдах шаардлагатай ч хоршооны гишүүд хамтын удирдлага, хяналтаа алдсан тохиолдолд хоршоонд үүсэх аливаа эрсдэлийг хоршооны гишүүн хувийн эд хөрөнгөөрөө нөхөх хариуцлага хүлээж байдаг нь бусад хуулийн этгээдээс ялгарах онцлогтойг харуулж байна. Хоршоо гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангахад сайн дураараа нэгдсэн, хамтын удирдлага, хяналт бүхий, дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хоршоо энэхүү хамтын удирдлагаа амжилттай хэрэгжүүлэхэд үүсэж болох аливаа санхүүгийн хүндрэлийг хохирол багатай даван туулахад бодлогоор дэмжих зорилгоор “Болзошгүй эрсдэлээс хамгаалах сан” болон “Хоршооны хөгжлийн сан”-д тодорхой хөрөнгө төвлөрүүлэх боломжийг тусгасан. Түүнчлэн, хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд хоршоо гишүүдийнхээ барааг дотоодын үйлдвэрлэгчдэд “зуучлан борлуулсан” бол “дамжуулан борлуулсанд” тооцохгүй байхаар зохицуулалт нэмж оруулсан нь хоршооны татвар ногдох орлогыг илүү тодорхой болгоод зогсохгүй, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг хоршоодын хөгжлийг дэмжинэ гэж үзэж байна. Хоршоог хөгжихөд Төлөөлөгчдийн хурал, эрх бүхий албан тушаалтан, тэдний хүлээх хариуцлагыг хоршоодыг хөгжихөд шаардлагатай эрх зүйн зохицуулалт гэж үзээгүй учраас төслөөс бүхэлд нь хасах зарчмын саналуудыг Ажлын хэсэг гаргасан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулгадаа дурдсан.