#Коммент2 мин унших
2022 оныг “ХОРШООНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ" болгоно

УИХ-ын чуулганы 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Уг хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг мөн баталсан юм.
Уг тогтоолд:
- Сум хөгжүүлэх санг хоршоог дэмжих чиглэлээр өөрчлөх,
- Ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хоршоонд олгох санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгах,
- Хоршооны шинэчилсэн бүртгэлийг хийх; хоршооны нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүйн зохицуулалт, татварын орчныг улс орон даяар сурталчлан таниулах,
- Хоршоог дэмжихэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгах,
- 2022 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгож, хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгасан.
Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсэг
Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулагын төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн С.Чинзориг ажилласан юм. Тэрээр хууль батлагдсан тухай дараах байр суурийг илэрхийллээ.
Сэтгүүлч soko

