Үйл явдал1 мин унших
Хоршооны тухай хуулийн төслийн ажлын хэсэг хуралдлаа

Жижиг дунд үйлдвэрлэл
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаХоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан боллоо.
Ажлын хэсгийн хуралдаанаар Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын даргаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн зарчмын зөрүүтэй зургаан саналыг хэлэлцэхийн зэрэгцээ Ажлын хэсгээс “Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, Байнгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэлээ.