Үйл явдал2 мин унших
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг 79, 14 дүгээр сургуулиудад ажиллав

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба
Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч П.Анужин, Улсын Их Хурлын гишүүн, тус Ажлын хэсгийн гишүүн Б.Жаргалмаа, Улсын Их Хуралд Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүн Ж.Чинбүрэн нар холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудын хамт сургуулиудад ажиллаж сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаатай танилцсан юм.
Улсын Их Хурлаас 2019 оны тавдугаар сарын 30-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталсан. Энэ хуулийн дагуу 2022 оны хичээлийн жилээс 1-6 дугаар ангийн сурагчдад сургууль дээр нь үдийн хоол өгдөг болно.

Гишүүд сургуулийн хоол үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэлтийн байдал, эрүүл, аюулгүй, шим тэжээллэг хоол, хүнсээр хүртээмжтэй хангах болон хүүхдийн хоолны зардлын нормативыг шинэчлэн батлах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, холбогдох тооцоолол зэргийг сургуулиудын захирлууд болон тендерт шалгарч үдийн цай үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулсан компаниудын захирлуудаас тодруулж, хуулийн хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар санал бодлыг нь сонслоо.

Ажлын хэсэг цаашид хуулийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлын талаар санал, дүгнэлт гарган, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцэх юм.