Үйл явдал3 мин унших
УИХ-ын дарга, гишүүд банк, санхүүгийн салбарынхантай уулзлаа

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал3 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаУИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын нээж хэлсэн үгэндээ цар тахлаас үүдэлтэй сорилт 2021 онд үргэлжилж байгаа хэдий ч хонгилын үзүүрт гэрэл гарч эхэлсэн. 2021 оны 1 дүгээр улиралд эдийн засгийн өсөлт 15.7 хувь болж, ДНБ сүүлийн 3 улирал дараалан өмнөх улирлаасаа өсөлттэй гарлаа. Энэ нь Монгол Улс цар тахлаас шалтгаалсан уналтаас 2021 онд багтаж гарах боломжтойг илэрхийлж байна. Эдийн засгийн өсөлтийн дийлэнх хэсгийг уул уурхай, түүгээр тэжээгдсэн аж үйлдвэр, бүтээгдэхүүний цэвэр татварын өсөлт эзэлж байгааг дурдлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар
Эдийн засгийн гадаад орчин эерэг байгаа боловч инфляцийн эрсдэл эдийн засагт үүсээд байна. 2021 оны 4 дүгээр сард инфляци 5.6 хувь болж, өмнөх сараас 2.4 хувиар нэмэгдлээ. Инфляц өсөхөд хүнсний бараа бүтээгдэхүүн, тэр дундаа махны үнийн өсөлт голлох нөлөөг үзүүлсэн гэлээ.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн
Дараа нь Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Эдийн засгийн нөлөө ба цар тахлын үед хэрэгжүүлж буй мөнгө санхүүгийн бодлого, үр дүн сэдвийн хүрээнд илтгэл тавилаа. Бодлогын хүү түүхэн доод түвшин буюу 6 хувьд хүрсэн. Цар тахлын хүндрэлийн үед зээлдэгчийн санхүүгийн чадамжтай уялдуулан төлбөрийн нөхцөлийг өөрчлөх санхүүгийн зохицуулалтыг хэрэгжүүлсэн талаараа ярилаа. Банкуудын зээл олголт сэргэж эхэлсэн гэлээ. Банкуудын нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 2,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд 2021 оны 5-р сарын 24-ний байдлаар ажлын байрыг дэмжихэд 14029 зээлдэгчид 1,009 тэрбум төгрөгийн, 3992 зээлдэгчид 295,1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг олгосон гэлээ.Тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд эдийн засагт “V” хэлбэрийн сэргэлт ажиглагдаж байгааг онцолсон юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтыг хааж хэлсэн үгэндээ УИХ-аас банк санхүүгийн салбарын эрх зүйн шинэчлэлд онцгой анхаарч цахим шилжилттэй холбоотойгоор 5 багц хуулийн ажлын хэсэг байгуулагдан ажилдаа орсон гэдгийг онцоллоо.