Үйл явдал1 мин унших
Олимпизмыг дэлгэрүүлэх шинэ үндэсний хороо байгуулав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 25-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Олимпзмыг дэлгэрүүлэх, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх” үндэсний хороог өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар байгуулав.
Тус хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж, орлогч даргаар нь БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ажиллана.
Эх сурвалж:
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба
