#Тойрог3 мин унших
УИХ-ын гишүүн П.Анужин ЭХЭМҮТ-д 50 компьютер хүлээлгэн өглөө

Сэтгүүлч Namuuna
Одоохон...
#Тойрог3 мин унших

Сэтгүүлч Namuuna
УИХ-ын гишүүн П.Анужин ЭХЭМҮТ-ийн эмч нарын хамт
Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин хэлэхдээ, “Миний хувьд эх нялхсын эрүүл мэндийг анхаарч, энэ талаарх асуудалд онцгойлон оролцохоо илэрхийлж байсан. Үүний хүрээнд “Хүрээ” амаржих газартай танилцаж, энэ жилийн улсын төсөвт тус амаржих газрыг шинээр барих төсвийг тусгуулсан. ЭХЭМҮТ-ийн эмч ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг нээлттэй хэлж болно. Тухайн асуудлыг холбогдох газарт нь уламжилж, өөрийн чадах бүхнээ хийх болно” гэсэн юм.
УИХ-ын гишүүн П.Анужин ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа
Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа эмч ажилчдын нийгмийн асуудал, зонхилон тохиолдох хавдар, хэвтэн эмчлүүлэх болон амбулаторийн зарим үзүүлэлтийг танилцууллаа. Тэрбээр УИХ-ын гишүүн П.Анужинд төвийнхөө нийт ажилтан, эмч, сувилагчдын өмнөөс талархаж байгаагаа илэрхийллээ. Тус эмнэлэг 2021 оны 8 дугаар сарын 14-нөөс эхлэн цахим эмнэлэг болсон бөгөөд есдүгээр сард байгууллагын хэмжээнд компьютерийн хэрэглээг судалж, 47 компьютер нэн шаардлагатай байгааг тогтоожээ. Энэ жилийн төсөвт хэрэгцээтэй байсан 47 компьютерийн өртгийг суулгаагүй байсан ч П.Анужин гишүүн эмч эмнэлгийн ажилтнуудын хэрэгцээнд зориулан ийнхүү 50 компьютер өгсөн нь нэн шаардлагатай байсан хэрэгцээг хангаж чадсан үйл явдал болсныг онцоллоо.
ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Л.Ганбаяр байгууллагад нэн шаардлагатай байгаа эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн талаар санал бодлоо хэлсэн юм.
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Л.Ганбаяр
П.Анужин гишүүн санал хүсэлт хэлсэн эмч, эмнэлгийн ажилтнуудын хүсэлтийг хүлээн авч, Эрүүл мэндийн яам, Засгийн газар, УИХ-д уламжилж, эдгээр асуудлыг анхаарч ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн ЭХЭМҮТ-д албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан эмчийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, хувийн зүгээс 500 мянган төгрөгийг өгсөн юм.
