Онцлох мэдээ2 мин унших
Халамжаас хөдөлмөрт шилжих эрх зүйн шинэтгэл хийгдлээ

Сэтгүүлч soko
Одоохон...
Онцлох мэдээ2 мин унших

Сэтгүүлч soko
Энэхүү хуулиар хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, цагаар ажиллах, гэрээсээ, зайнаас ажиллах, уртын ээлжээр ажил, үүргээ гүйцэтгэх, туслах малчнаар ажиллах зэрэг хөдөлмөрийн харилцааны шинэ хэлбэрүүд зохицуулагдсан. Түүнчлэн ажил олгогч болон ажилтны хөдөлмөрийн харилцаан дахь эрх, хүлээх үүргийг зохистойгоор тэнцвэржүүлсэн. Мөн хөдөлмөрийн гэрээний зохицуулалтыг боловсронгуй болгосон байна. Цалин хөлсийг гүйцэтгэл, бүтээмж, ур чадвартай нь уялдуулах, нарийн мэргэжлээр дагалдангаар ажиллах, дагалдангаар суралцах зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тусгаснаар үндэсний ажиллах хүчний өрсөлдөх чадвар, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд энэхүү хууль чухал ач холбогдолтой болсон.
Ц.Мөнх-Оргил УИХ-ын гишүүн, Хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч

2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх Хөдөлмөрийн тухай хуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААНЫ ШИНЭ ХЭЛБЭРҮҮДИЙГ ЗОХИЦУУЛСАН ХУУЛЬ БАТЛАГДЛАА" -аас үзнэ үү.