Байр суурь2 мин унших
Б.Баттөмөр: Энэ хуулийг баталснаар Монгол Улсыг хөгжүүлэх хөгжлийн загварыг боловсруулах уу?
Сэтгүүлч Namuuna
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Namuuna
Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
Хөгжлийн бодлгого, төлөвлөлт тогтвортой байх ёстой. Гэтэл 2020 онд батлагдсан тус хуульд 2021 онд өөрчлөлт оруулна гэдэг бол бид ямар хууль батлаад байгаагаа эргэж харах хэрэгтэй гэсэн үг.
Монгол Улс сүүлийн 30 жилийн хугацаанд 550 гаруй бичиг баримт боловсруулж, мөрдсөн. Баримт бичгийн хэрэгжилт, үр дүн маш муу явж ирсэн. Жишээлбэл, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын үр дүн, хэрэгжилтийн мэдээлэл байхгүй. Тогтвортой хөгжил 2030 баримт бичгийн хэрэгжилт муу байгаа.
Урьд нь баталж, мөрдөж байсан хөгжлийн баримт бичгүүдэд дундаж давхаргыг бий болгох, ядуурлыг буруулах, халамжийн бодлого үр дүн өгөөгүй. Түүнчлэн байгаль орчныг хамгаалах, экспортыг дэмжих, баялгын менежментийг сайжруулах зэрэгт анхаараагүй. Монгол Улсыг хөгжүүлэх хөгжлийн загвар бодлого тодорхой бус байгаа.
Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Чинзориг хариуллаа.