Байр суурь1 мин унших

25-нд хоёр нам нэр дэвшигчээ тодруулана

25-нд хоёр нам нэр дэвшигчээ тодруулана

"Тандалт" ажиллагаа өндөрлөж, АН, МАХН энэ сарын 25-нд нэр дэвшигчээ тодруулах хурлаа хийхээр товложээ. Учир нь энэ хоёр нам хурлаа товлохдоо нэгнийгээ харзнаж байсан юм. Тэгвэл тэд ийнхүү нэг өдөр, Төрийн ордонд хуралдахаар болсон байна.

МАХН-ын үүрүүд, Нийслэлийн хороо нь хуралдчихсан. Нийслэлийн МАХН-ын хорооны хурлаас Н.Энхбаяр, нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарын нэрийг Удирдах зөвлөлдөө санал болгосон. Тэдний дундаас МАХН-аас нөхөн сонгуульд өрсөлдөх эрхэм тодорно.

АН-ын тухайд Д.Эрдэнэбат, Б.Батбаатар, Р.Бурмаа, Да.Ганболд нарыг нэрлэчихээд буй. Удахгүй болох дүүргийн намын хорооны хурлаас тэдний нэр шүүгдэх юм. Гэвч эцсийн шийдвэрийг ҮЗХ нь гаргах учиртай.

Сэтгүүлч ts8060

СонгуульХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2012
  4. 2011