Үйл явдал1 мин унших

Харилцаа дууны улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулна

Харилцаа дууны улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулна

УИХ-ын гишүүн Т.Аубакирын санаачилгаар казахын ард түмний ардын яруу найргийн нэгэн төрөл "айтыс" буюу харилцаа дууны улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх сарын 6-ны өдөр Өлгий хотод зохион байгуулна.   

Тэмцээний шагналын сан 10 сая төгрөг бөгөөд дэмжигч байгууллагаар Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Соёл, урлагийн газар ажиллаж байна.

Уламжлал ёсоор харилцаа дуу /айтыс/-ны тэмцээнд оролцогсод урьдчилан ямар нэгэн бэлтгэл хийхгүй, тухайн нөхцөл байдал, баяр ёслолын агуулгад тааруулан шүлгээ зохиож домбордож дуулан өрсөлдөх юм.

Эх сурвалж:

Montsame.mn

Баян - ӨлгийХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2021
  3. 2020