МАХН-ын намын бага хурлаас Гадаад хэргийн сайд, УИХ-ын гишүүн Сү.Батболдын дараагийн ерөнхий сайдад томлихоор нэрлэжээ. С.Батболд Бага хурлын гишүүдийн 99,4 хувь нь дэмжсэн байна. Ингэснээр одоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид түүний нэрийг танилцуулж, Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрвөл УИХ-аар түүнийг Ерөнхий сайдын үүрэгт ажилд томилох эсэхийг хэлэлцэх учиртай.
Сү.Батболдын намтрыг танилцуулья.
1963 онд Улаанбаатар хотод төрсөн, Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургууль, Лондонгийн Бизнесийн Их Сургуулийг тус тус төгссөн. Олон улсын эдийн засагч, дипломатч мэргэжилтэй. Москвагийн Дипломатын Академид Эдийн 5 ухааны докторын зэрэг хамгаалсан боловсрол өндөртэй эрхэм юм байна.
Ажилласан байдал