#Тойрог2 мин унших
ХЭҮБ-уудын дээд хэмжээний уулзалт Варшав хотноо боллоо

Сэтгүүлч Hongorsaikhan
Одоохон...
#Тойрог2 мин унших

Сэтгүүлч Hongorsaikhan
Уг дээд хэмжээний уулзалт нь “Бат бэх Хүний эрхийн үндэсний байгууллагыг бий болгох нь” сэдвийн хөндсөн бөгөөд арга хэмжээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-дарга Ж.Хунан оролцов.

Уулзалтын хүрээнд ХЭҮК-ын дарга Ж.Хунан Бүгд Найрамдах Польш Улсын Иргэний эрхийн Омбудсмений Газар, тус улсад Монгол Улсаас суугаа элчин сайдын яам, Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан Институт, Хүний эрхийн алба болон Польш Улсад оршин суугаа Монгол иргэдийн холбоо зэрэг байгууллага, талуудтай цуврал уулзалт хийлээ.

Комиссын дарга Ж.Хунан БНПУ-ын Иргэний эрхийн Омбудсмен Марчин Вёнцектэй 9 дүгээр сарын 5-ний өдөр албан уулзалт хийж, хоёр байгууллагын хоорондох хамтын ажиллагааны боломжид чиглэлүүдийн талаар санал солилцож, Хүний эрхийн Үндэсний Комисст байгуулагдсан шинэ механизмуудыг чадавхжуулах, тэр дундаа Польш Улсын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизмаас туршлага судлах боломжийн талаар хөндөн ярилцав.
Мөн шинэчлэгдсэн хууль тогтоомжийн хүрээнд ХЭҮК-ын эрх хэмжээ нэмэгдсэн болон томилгоо, сонгон шалгаруулалт зэрэг хараат бус байдал дээшилсэнтэй холбогдуулан ХЭҮБ-ын эрх зүйн байдлыг боловсронгуй болгох чиглэлд харилцан туршлага солилцохоор боллоо.

Мөн тус улсад суугаа Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийж, иргэдэд тулгардаг асуудал, хүний эрхийн зөрчлийн талаар мэдээлэл авлаа.
Мөн хилийн чанад дахь иргэдийн хүний эрхийн нөхцөл байдалд бүхэлд нь үнэлгээ хийх боломжийг судлахаар боллоо.